21 September 2023
Энэхүү цахим хуудас нь англи хэлийг сурч буй хүмүүст зориулсан хэрэгцээт эх үүсвэрийг агуулдаг амьд харилцаа бүхий хуудас юм. Мөн энэхүү цахим хуудас нь испани, Англи хэлээр нийтлэгддэг.
Танд санал болгох өөр хувилбар байвал надтай чөлөөтэй хуваалцаарай.
Энэхүү BBC Learning English веб хуудаснаас хэлзүйн дүрэмтэй холбоотой маш олон видеог үзэх боломжтой. Эдгээр видео нь англи хэл дээр байдаг тул англи хэлний зохих мэдлэгтэй байх шаардлагатай.
Энэхүү Preposition Master аппликейшн нь тоглоомын тусламжтайгаар “хоосон зай”-ны оронд угтварыг нөхөж бичиж сурахад зориулагдсан юм. Андройд болон айфон үйлдлийн систем (iOS) дээр ашиглах боломжтой.
Энэхүү DeepL нь маш сайн толь бичиг болон хөрвүүлэгч бүхий үнэгүй вебсайт болон аппликейшн юм.
Долоон хоног тутам сонирхолтой сэдэв бүхий 6 минутын подкастыг агуулдаг. Англи хэлний дунд болон дундаас дээд түвшинд зориулагдсан. Ихэнх бүлгүүд нь хадмал бичвэрүүдтэй байдаг.
Easy English Английн нэгдсэн вант улс болон Европын холбооны улсаас эрхлэн долоон хоног эсхүл хоёр долоон хоног тутам шинээр видео нэвтрүүлдэг. Хөтлөгч нар нь хөгжилтэй хэлбэрээр видеог хөтөлдөг.
Extra English нь АНУ-ын “Найзууд” цуврал кинотой төстэй жаннер бүхий олон ангит цуврал кино юм. Энэхүү кино нь маш хөгжилтэй, ойлгоход хялбар бөгөөд англи хэлний анхлан суралцагсдад зориулагдсан, санал болгууштай кино юм.
engVid нь англи хэлний дүрэм, үгсийн сан, дуудлага гэх мэт олон зүйлийн нэгдэл бүхий 1,972 видеог агуулсан үнэгүй вебсайт юм.
VOA Learning English нь англи хэлний анхлан суралцагсдад тохиромжтой агуулга бүхий видеонуудтай, үнэгүй аппликейшн юм.
Энэхүү English Listening аппликейшн нь англи хэлээр өгүүллэгүүдийг уншиж, сонсоход зориулагдсан болно. Маш өргөн хүрээний сэдвийг хамарсан бөгөөд англи хэлний бүх түвшний хүмүүс суралцахад зориулагдсан аппликейшн юм.
Энэхүү Forvo,вебсайтаас үг хайж, хайсан үгсээ өөр өөр аялгаар хэрхэн хэлдгийг сонсох боломжтой бөгөөд санал болгууштай вебсайт юм!
Гар утасны аппликейшн болох Speechling, ыг үгс болон хэллэгийг хэрхэн дууддагийг сонсох боломжтой бөгөөд сонсоод юу гэж ойлгосноо баталгаажуулах боломжтой юм.
Энэхүү гар утасны аппликейшн болох HelloTalk lнь уугуул англи хэлтэй хүмүүстэй холбогдоход тусална. Ярихыг хүсэхгүй байвал заавал ярих шаардлагагүй байдаг. Үүний оронд унших, бичих дадлага хийж болох бөгөөд ярихад тухтай болсон үедээ найзуудтайгаа ярилцах боломжтой.
English Class 101 нь аудио болон видео хичээл, үгсийн жагсаалт, танилцуулга, флашкартыг агуулсан маш их үнэгүй мэдээллийн эх үүсвэр бүхий өдөр тутмын имэйл юм.
Эдгээрээс өөр таны англи хэлийг сайжруулахад туслах зорилгоор имэйл илгээдэг вебсайтыг та мэддэг үү? Хэрэв мэддэг бол та надад хэлээрэй
Энэхүү the BBC вебсайтад англи хэлний бүх түвшний маш олон видео болон бие даалтын хичээл бүхий сургалтууд байдаг.
Та бүхэнд дахин сануулахад хэрэв англи хэлийг сурахад тань тус болсон бөгөөд дээр дурдсанаас өөр эх үүсвэрийн талаар та мэддэг бол надад хэлээрэй. Англи хэлний цахим сургалтууд эсхүл бусад хэрэгцээт материалуудын аль нь ч байж болно.
Санаа, санал гаргаж, хэлзүйн дүрмийн засварыг хийж өгсөн Анабел, Даниэла, Катерин, Диана, Нараа нартаа маш их баярлалаа.